Wednesday, December 21, 2011

Би унтмаар байна...
Чаг чаг хийсэн цагны дууг сонсохгүй

Хаа хүрэхээр хаанаас ч юм 
Шөнө давхилдах машинуудыг тоолохгүй

Утаа, манан нь мэдэгдэхгүй дүнсийх бүрхэг шөнийг ч
Үе үе босч хармааргүй байна

Би унтмаар байна...
Шөнө нь өдөр юм шиг амьдармааргүй
Өдөр нь шөнө юм шиг үүрэглэмээргүй
Би мөрөөдлөөрөө амьдраад байна
Бусад хүн унтаж байхад.
Би сэрмээр байна
Чамайг нарны гэрэлтэй  мэдэрмээр байна.

No comments:

Post a Comment