Thursday, October 10, 2013

Хийж буй үйлдлийнхээ хэмжээг нь хэтрүүлмээр санагдах юм. Хийж үзээгүй бүхнийг яг одоо хийчихмээр ч юм шиг. Хэзээ ч одоогийнх шиг "хийх ёстой" зүйлээс татгалзах хүсэл төрж байсангүй. Яах вэ?


Tuesday, November 6, 2012

Thursday, January 5, 2012

Энэ харандааг дуусахаар баллуургүй харандаа авна. Нэг үзүүрээр нь бичээд, нөгөө талаар нь арилгаад..."Эхний хуудас" хэвээрээ л байх юм.

Wednesday, December 21, 2011

Би унтмаар байна...
Чаг чаг хийсэн цагны дууг сонсохгүй

Хаа хүрэхээр хаанаас ч юм 
Шөнө давхилдах машинуудыг тоолохгүй

Утаа, манан нь мэдэгдэхгүй дүнсийх бүрхэг шөнийг ч
Үе үе босч хармааргүй байна

Би унтмаар байна...
Шөнө нь өдөр юм шиг амьдармааргүй
Өдөр нь шөнө юм шиг үүрэглэмээргүй
Би мөрөөдлөөрөө амьдраад байна
Бусад хүн унтаж байхад.
Би сэрмээр байна
Чамайг нарны гэрэлтэй  мэдэрмээр байна.

Tuesday, November 15, 2011

...Чиний инээмсэглэл шиг өглөөний наран мандсаар байхад
   Чиний оршин байх шиг өдөр бүр нар мандсаар байхад
   Хөмсгөө зангидаад л, яг чиний  уурласан төрх шиг тэнгэр заримдаа бүрхсээр байхад
   Чамд хайргүй болж гэж, яаж чи бодов оо?...

Friday, November 4, 2011

Chihend mini neg hugjim sonsogdood
Chimeegui suugaad bodohoor neg l dotno yum shig
Hezee ch bilee tuuntei sonsson hairiin duu ch biluu
Hotoor toiroh hognii mashinii duu ch bil uu
Neg tiim hugjim l chihend sonsogdood
...Neeree tuunii ineed ch biluu

Sunday, September 18, 2011

Бүр нэг сэтгэлээр уначихаад
Юу ч бодож чадахгүй суухад, гэнэт
Тэнгэрээс шүлэг шивнэх шиг
Чиний инээмсэглэл
Бүхний нүдэнд илүүдэж
Тэнэгийн өмнө хүчгүйдэхийн үес
Бурхан нүдээ ирмэн тайвшруулах шиг
Чиний инээмсэглэл
Энэ амьдралын хүлцэшгүйтэй
Элдэв хүмүүсийн тэвчишгүйтэй
Эвлэрэх ганц зам
Чиний инээмсэглэл
Надаä байгаа цорын ганц хөрөнгө,
Наранд ганцаар хүрчихсэн мэт
Tийм өндөрт аваачдаг
Чиний инээмсэглэл "
 
   Л.Өлзийтөгс